Та GO+ үйлчилгээнээс бүх цаг үеийн Монгол кино контент, хамгийн олон телевизийн сувгийг нэг дор нөхөж, ухрааж, эхнээс нь үзэх боломжтой. Утас, таблет, ухаалаг зурагт зэрэг бүхий л ухаалаг төхөөрөмж дээр GO+ аппликейшнийг татан ашиглахаас гадна компьютер, нөүтбүүкээс үзэх тохиолдолд веб хөтчөөсөө www.goplus.mn рүү хандан ашиглана.
Мөн Google компаниас албан ёсоор баталгаажсан Android TV төхөөрөмжийг бүх төрлийн зурагтад залган ухаалаг зурагт болгон ашиглах боломжтой. Ингэснээр дэлхийн хаана ч, хэзээ ч Монгол кино контент, телевизийн сувгуудаа том дэлгэцээр нөхөж, ухрааж, эхнээс нь үзэх боломжтой болох юм. Мөн та нэмэлт төлбөр төлөлгүй төхөөрөмжийн бүртгэлээрээ бүхий л ухаалаг төхөөрөмжөөс хандан үзэх боломжтой.