Та автомат цэнэглэлт үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч цааш үргэлжлүүлснээр дараах нөхцөлүүдийг зөвшөөрсөнд тооцно.

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1 GO+ үйлчилгээний автомат цэнэглэлт үйлчилгээ нь хэрэглэгчдэд сар бүр өөрийн сунгалт хийхийг хүссэн үндсэн багц, нэмэлт багц болон цахим дансыг өөрийн бүртгүүлсэн банкны картнаас автоматаар сунгах, цэнэглэх боломжтой үйлчилгээ бөгөөд хэрэглэгч нь үйлчилгээний нөхцөлд заасны дагуу зохих төлбөрийг төлөхтэй холбоотой үүсэх харилцааг зохицуулахад оршино.
1.2 Автомат цэнэглэлт үйлчилгээний нөхцөлийг цахимаар зөвшөөрсөн өдрөөс эхлэн хүчинтэйд тооцно.

ХОЁР. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

2.1 GO+ үйлчилгээний хэрэглэгч нь www.goplus.mn вэб хуудсаар дамжуулан автомат төлбөр төлөлт, цэнэглэлтийн үйлчилгээг дотоодын бүх төрлийн интернет банкны карт ашиглан авах боломжтой. Мөн өөрт тохирох Багц эсвэл данс цэнэглэлтийн дүнгээс сонгон автомат цэнэглэлтийг идэвхжүүлэх боломжтой.
2.2 Автомат цэнэглэлт идэвхжүүлсэн багц, цэнэглэлтийн дүнг хүссэн үедээ ахиулах, өөрчлөх, цуцлах, дараагийн төлбөр төлөлтийн огноог өөрчлөх боломжтой байна.
2.3 Автомат данс цэнэглэх дүн, багцын болон дараагийн төлбөрийн огноогоо Хэрэглэгчийн бүртгэлийн мэдээлэл хэсгээс авах боломжтой.
2.4 Төлбөр таталтын хугацаа нь автомат цэнэглэлт идэвхжүүлсэн өдрөөс эхлэн 30 хоног байх бөгөөд зарим тохиолдолд төлбөрийн огноо өөрчлөгдөж болно. Жишээлбэл таны төлбөрийн хэрэгсэл амжилттай шийдэгдээгүй буюу дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байх гэх мэт.
2.5 Автомат данс цэнэглэсэн дүнгээр видео сангаас хүссэн контентоо тухайн контентын үнээр түрээслэн үзэх боломжтой.

ГУРАВ. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУГАЦАА

3.1 Энэхүү цахим үйлчилгээний нөхцөл нь хэрэглэгч дээрх нөхцөлүүдийг зөвшөөрч “зөвшөөрч байна” гэсэн товчийг дарснаас эхлэн цуцлагдах хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр үйлчилнэ.
3.2 Хэрэглэгч нь автомат цэнэглэлт үйлчилгээнд холбосон интернет банкны карт, сунгалтын багц, данс цэнэглэлтийг цуцлах өдөр хүртэл үйлчилгээ хэвийн үргэлжилнэ. Автомат цэнэглэлт хийгдэхээс өмнө хэрэглэгч үйлчилгээг цуцлаагүй тохиолдолд үйлчилгээний хугацаа автоматаар сунгагдана.

ДӨРӨВ. ХЭРЭГЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ:

4.1 Хэрэглэгч нь эрх бүхий байгууллагаас баталсан стандарт техникийн нөхцөл, түүнчлэн хууль тогтоомж, зохих чанар, тоо хэмжээ, аюулгуйн шаардлагыг хангасан үйлчилгээгээр хангуулах эрхтэй.
4.2 Хэрэглэгч нь үйлчилгээний талаар санал, гомдол гаргах, шийдвэрлүүлэх эрхтэй.
4.3 Үйлчилгээ үзүүлэгчийг цахим үйлчилгээний нөхцөлөөр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
4.4 Хувийн мэдээллийг үнэн зев өгөх үүрэгтэй.
4.5 Үйлчилгээг ашиглах нууц үгийг бусадтай хуваалцахгүй байх, нууцлал болон аюулгүй байдлыг бүрэн хариуцах үүрэгтэй.
4.6 Хэрэглэгч нь үйлчилгээг зүй бусаар (контентыг зүй бусаар хуулбарлах, олшруулах, дамжуулах, нийтэд түгээх, худалдаалах гэх мэт оюуны өмчийн болон бусад төрлийн зөрчил, гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй) ашиглахгүй байх үүрэгтэй.

ТАВ. ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ:

5.1 Хэрэглэгчийг цахим үйлчилгээний нөхцөлөөр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.
5.2 Хууль,тогтоомжид заасан бусад эрхийг эдэлнэ.
5.3 Үйлчилгээ үзүүлэгч нь дараах нөхцөлд хэрэглэгчид урьдчилан сануулалгүйгээр үйлчилгээг зогсоох эрхтэй. Үүнд:
5.3.1 Хэрэглэгч цахим үйлчилгээний нөхцөлөөр хүлээсэн үүргээ эөрчсөн бол,
5.3.2 Хэрэглэгч хувийн мэдээллийг худал мэдүүлсэн бол,
5.3.3 Хэрэглэгч үйлчилгээг зүй бусаар ашигласан бол,
5.4 Үйлчилгээ үзүүлэгч нь чанар стандартын өндөр түвшинд үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй.
5.5 Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг чанд хадгалах үүрэгтэй.

ЗУРГАА. БУСАД ЗҮЙЛ:

6.1 Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл болон техникийн ноцтой гэмтэл саатлын улмаас GO+ үйлчилгээ нь тодорхойгүй хугацаагаар тасалдаж болзошгүй боловч, GO+ нь хэрэглэгчдийнхээ эрх ашгийг хамгийн эхэнд тавьж, алдааг засварлахын төлөө ажиллах болно.
6.2 GO+ үйлчилгээ нь таны дансанд учрах гадны нөлөөтэй хохирол, гажуудал, вирус, хөндлөнгийн оролцоо, мөн хакер дайралтаас хамгаална гэсэн баталгааг өгөхгүй ба үүнтэй холбоотой аливаа асуудалд GO+ хариуцлага хүлээхгүй болно.